ХҮНСНИЙ НЭМЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүнсний нэмэлт буюу Е код хэмээх нэршил нь "EDIBLE" буюу "ИДЭЖ БОЛНО" гэсэн үгийн товчлол бөгөөд гарал үүслээрээ:

  • байгалийн гаралтай
  • зохиомол гэсэн үндсэн 2 бүлэгт хуваагддаг.

Хүнсний нэмэлтүүд нь (гүйцэтгэх үүргээрээ) дараах бүлгүүдэд ангилагддаг. Үүнд:

  • E100–E199 (будагч бодисууд)
  • E200–E299 (нөөшлөгчид)
  • E300–E399 (үл исэлдүүлэгчид, хүчиллэг тохируулагчид)
  • E400–E499 (өтгөрүүлэгчид, тогтворжуулагчид, цийдмэгжүүлэгчид)
  • E500–E599 (хүчиллэг тохируулагчид, нягтаршилтын эсрэг агент)
  • E600–E699 (амт, үнэр оруулагчид)
  • E700–E799 (антибиотикууд)
  • E900–E999 (амт оруулагчид, хийнүүд болон бусад хавсарсан үүрэгтэй нэмэлтүүд)
  • E1000–E1599 (шинээр нэмэгдэж буй нэмэлтүүд болон нөөц код) зэрэг болно.

Зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтүүдийн нэгдсэн жагсаалт нь Европын холбооны хүнсний аюулгүй байдлын хороогоор баталгааждаг ба 1953 оноос Европын холбооны улсуудад нэгдсэн байдлаар хэрэгжиж эхлээд 1962 онд хүнсний будаг, 1970 онд үл исэлдүүлэгчид, 1974 онд тогтворжуулагчид зэрэг бүлгүүд нэмэгдэж байжээ.

Хүнсний нэмэлтийн хэрэглээ нь бүс нутгуудын хэмжээнд хуулийн үйлчлэх хүрээнээс хамаарч харилцан адилгүй байдаг ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч уг жагсаалт ч мөн шинэчлэгдэж өөрчлөгдөх боломжтой юм.

Хэрэглэгчдийн зүгээс хамгийн гол анхаарах зүйл нь тухайн хүнсний нэмэлтийн гарал үүсэл, бүтээгдэхүүний орц найрлагад гүйцэтгэж буй үүрэг зэрэг үзүүлэлтүүд юм.

Жишээ нь: Бидний сайн мэдэх Витамин С нь хүнсний нэмэлтийн жагсаалтад Е300 кодоор бүртгэлтэй байдаг ба бүтээгдэхүүний төрлөөс хамаарч шинэлэг байдлыг хадгалах- үл исэлдүүлэгч, хүчиллэг тохируулагч зэрэг үүргийг гүйцэтгэж байдаг.