«АГРОПРОДМАШ - 2021» ҮЗЭСГЭЛЭН
10 сарын 4- 8 ны өдрүүдэд Москва хотноо «АГРОПРОМДАШ - 2021» үзэсгэлэн зохион байгуулагдсан ба ЕВРОСНАБ компани мах махан бүтээгдэхүүний чиглэлд MANE компанийн онцгой эрхэт дистрибьютороор оролцлоо. 

 

«АГРОПРОДМАШ» –  олон улсын үзэсгэлэн нь хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эдүүдийн танилцуулга, шийдлүүдийг багтаадаг бөгөөд дараах үзүүлэлтүүдээр ОХУ-д зохион байгуулагддаг тус салбарын үзэсгэлэнгүүдээс хамгийн томд тооцогддог. Үүнд: 

• Оролцогч болон үзэгчдийн тоо;

• Үзэсгэлэнгийн талбайн хэмжээ;

• Оролцогч орнуудын хамрах хүрээ зэрэг болно.
 

 

Тус үзэсгэлэн нь 20-иод жилийн турш хүнс үйлдвэрлэлийн салбарын дэлхийн ололтыг танилцуулж шинэ технологийн үйлдвэрлэлд нэвтрүүлэлтийг дэмжиж байна. Хүнс үйлдвэрлэлийн чиглэл бүрийг багтаахыг зорьдог үзэсгэлэнгийн үндсэн концепци нь нэг талбай дээр мах, сүү, талх чихэр, ус ундаа зэрэг чиглэл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулсан тоног төхөөрөмжийг цогцоор нь танилцуулах боломжийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ үзэсгэлэн дээр салбар хоорондын үйлдвэрлэлийн шийдлүүд ч мөн танилцуулагддаг. Үүнд:  бүтээгдэхүүний орц- түүхий эд, сав баглаа боодол, хөргөлтийн болон борлуулалтын, лабораторийн техник хэрэгслүүд, угаалга ариутгалын бодисууд, үйлдвэрлэлийн автоматжуулалтын шийдлүүд зэрэг багтдаг. 

 

Москва хотноо зохион байгуулагддаг «АГРОПРОДМАШ» үзэсгэлэн нь орчин үеийн дэвшилтэт технологи эрж хайж буй компаниудын хувьд шийдлээ олох түлхүүр болдгоороо ач холбогдолтой төдийгүй үйлдвэрлэгч өөрийн брэндээ өрсөлдөөн дундаас ялгарахуйц сайжруулах, өргөжүүлэн хөгжүүлэх, зах зээл дээрх байр сууриа бэхжүүлэх боломжийг бүрдүүлдэг.

 

 MANE компанийн онцгой эрхэт дистрибьюторын хувьд ЕВРОСНАБ компани нь тус үзэсгэлэн дээр мах махан бүтээгдэхүүнд зориулсан бие даасан функциональ үүрэгтэй болон амтны шийдлүүдийг танилцуулсан. Үүнд: амт үнэр оруулагчид, маринадууд, төрөл бүрийн амтлагчид, функциональ хольцууд, амтны хольцууд, цогц хольцууд зэрэг багтсан. Эдгээр нэмэлт тус бүр нь хэрэглээний түвшинд хүртэл туршигдаж баталгаажсан байдаг тул хэрэглэгчийн гарт хамгийн чанартай хүнс хүргэх үйлдвэрлэгчийн зорилттой нийцдэг юм.